11
Фридланд (Айвенхоу Майнз компаны тэргүүн) Оюу толгойн талаар
0 Comments | Posted by chinzorig in Бидний блог
Өмнөговь аймагт байрлах Айвенхоу Майнз хэмээх Канадын компаны тэргүүн Роберт Фридланд ВМО Nestbill Burns 2005 Clobal Conference хэмээх уул уурхайн хөрөнгө оруулагчдын бага хурлын хүрээнд Оюу толгойн төслийн талаар тавьсан илтгэлийг та бүхэнд товчлон хүргэж байна. Анхааралтай уншина уу?
Монгол улс Францаас 3 дахин, Техас мужаас 2 дахин том газар нутагтай 2,6 сая хүн амтай улс. Бид тэнд нийтдээ 135,000 км.кв буюу Япон эсвэл Италийн нийт газар нутагтай тэнцэх газар эзэмшдэг бөгөөд энэ нь уул уурхайн салбарт хамгийн том тооцогдох тоо юм. Анх бид Монголд зэс хайж эхлэхдээ нүүрс олно гэж зүүдлээ ч үгүй байсан. Гэвч одоо бид зөвхөн уул уурхайн компани биш эрчим хүчний компани болсон. Байгалийн баялаг ихтэй Монгол даяар бид нүүрсний эрх, никелийн эрх, цайрын эрх, зэсийн эрх мөн алтны эрх эзэмших болсон билээ.
Та манайхаас зүүн, баруун, өмнө зүгт явах юм бол шууд Хятадын нутагт очих болно. Гэхдээ бид Хятадад бус тусгаар тогтносон Монгол улсад үйл ажилллагаагаа явуулж байна. Бид Хятадын мөртлөө! Хятадын гадна байна гэсэн үг. Монгол бол том орон, та нарт би өмнө хэсэнчлэн, бид тэнд Калифорнитэй тэнцэх хэмжээний газрын зөвшөөрөлтэй. Энэ нь 2 цаг онгоцоор явах газар бөгөөд энэ хавь орчмын байгалийн баялагийг бид гайхаад баршгүй.
Мөн бид Монголын засгийн газартай тулж ажиллаж байгаа билээ. Ямар ч байсан энэ бол дэлхийн хамгийн том зэс, алтны төсөл юмаа. Гэхдээ бид уг ордын хязгаарыг тогтоож чадаагүй л байна. Энэ утгаараа энэ бүхэн Хятадын засгийн газар, Японы засгийн газар болон бусад Азийн улсуудын засгийн газрын хувьд ямар их ач холбогдолтой болохыг ойлгох нь зүйтэй.
Агуулга бол хамгийн чухал зүйл.
Бид саяхан нэлээд зоригтой мэдэгдэл хийсэн л дээ. Энэ бол дэлхийд олдсон хамгийн баялаг зэс, алтны “порфири” гэж. Бид энэ мэдэгдлийг хийхээсээ өмнө бодсон, олон арван нэр хүндтэй мэргэжилтнүүдийн саналыг сонссон, хэн ч эсэргүүцээгүй. Манай ордны одоогийн нөөц 200-250 сая унц алт хүрэх шинжтэй байна. Энэ тоог Атес 4 сарын дундуур шинэчлэх болно. Иймэрхүү 3,8 хувьтай, 54 грамм алт бүхий зэсийг өрөмдөхөд порфири дахь алтны агуулга нь урьд өмнө сонсогдож байгаагүй өндөр тоотой гарах нь аргагүй. Иймд зэсийн хангалттай байдлаар олборлох хангалттай алт байна гэсэн үг, эсвэл эсэргээрээ алтыг хангалттай байдлаар олборлох зэс байна!
Ид Оюу толгойн хүдрийн цөмийн одоо болтол олоогүй байгаа гэж бодож байна. Цаашдын өрөмдөлт асар өндөр агуулга бүхий алтны бүс нээх магадлал маш өндөр байна.
Эрдсийн шинж чанар үүнийг илтгэх бөгөөд Phelps Dodge, Riо Tinto нарын геологичид манай хүдрийг барьж үзээд “Урьд өмнө ийм зүйл үнэхээр олдож байгаагүй” хэмээн дуу алдсаар байна. Бидэнд дор хаяж 100 тэрбум долларын металл байгаа нь тодорхой болоод байна. Сүүлийн 30 жилд үүн шиг орд газар олдоогүй. Харин одоо Айвенхоу та нарт говийн цөлийг танилцуулж байна.
Чухам эндээс л металл олборлож Хятдуудад зарвал ашигтай. Сансрын зурагнаас доошлоод Оюу толгойг ойроос харъя л даа. Оюу толгойн давуу тал гэх юм бол энэ хавьд хүн байхгүй, Хятадын хилээс 70 км зайтай … газар нь тэгшхэн, энд Жунгли үгүй, янз бүрийн төрийн бус байгууллагууд байхгүй, энд цас ордоггүй, хүмүүст садаа болохгүйгээр хог хаягдлаа асгах газар ихтэй. Бид ил болон далд уурхай барина. Цооногийн гүн нь 100 давхар байшинтай тэнцэнэ. 1 тонн зэс олборлох зардал нь 1-2 доллар, тээрэмдэхэд тонн бүр нь 3-4 доллар нэмэгдэнэ гэж бодоход дунджаар нэг тонн зэс 5-6 долларын өртөгтэй гарна гэсэн үг. Хамгийн гол нь 3-4 хувьтай зэс нь 100 долларын үнэтэй түүхий эд юм. Энэ нь 5 долларын цамц 100 доллараар зарахтай ижил шүү дээ. Хөөрхөн ашиг байгаа биз дээ. Та бүхний харж байгаагаар ачааны машинууд цуваад л мөнөөх мөнгийг ачаад явж байна. Хүүхдүүд бараг шахуу энэ үйлдвэрийг ажиллуулчихна даа. Газар доор ч хүн ажиллуулах шаардлагагүй. Олборлолт хийгээд ирэхээр нэг уурхайгаас өдрийн 90,000 тонн, нөгөөхөөс нь 50,000 тонн гаргаад байх юм бол мөнгийг жинхэнэ үйлдвэрлэж өгнө дөө. Өдөрт 140,000 тонн гэд бодоод үз л дээ. Мөнгөний ийм машин барьж байна. Өдөрт 80-90,000 тн нь бидэнд 450,000 унц алт, асар их хэдэн сая унц алттай дүйцхүйц хэжээний зэс өгөх юм. Даруухан загнах юм бол жилийн 400 сая гэсэн үг. Зэсийн үнийг 1 доллар гэж бодоход шүү дээ. Тэгж байтал block caving үйлдвэр маань ашиглалтанд ороод жилдээ сая гаруй фунт үйлдвэрлээд эхлэнэ дээ. Хэрэв зэсийг үнэгүй олборлохуйц байх юм бол сая фунт гэдэг чинь өнөөдрийн ханшаар 1,5 тэрбум доллар гэсэн үг шүү дээ. Зөвхөн ганц Хюгогоос л гэхэд жилдээ 1,5 тэрбум доллар урсах нь байна. Одоо бид та бүхэнд наад хар зүйлийн чинь тухай жаал ярьж өгье.
Анх бид энэ газрыг авахдаа энд ийм их хэмжээний нүүрс байгаа талаар юу ч мэдээгүй. Таван толгой бол дэлхийн хамгийн том шинээр нээгдсэн нүүрсний нөөц юм. Таван толгойд 1,7 тэрбум тн төмөрлөгийн нүүрс, 6 тэрбум тн сайн чанарын ган нүүрс бий. Ноёд, хатагтай нараа өнөөдрийн ханшаар энэ бол 500 тэрбум доллар гэсэн үг шүү дээ. Алт руу шилжүүлбэл 1,2 тэрбум унц алт гэсэн үг. Бид хэд хэдэн дэлхийн хэмжээний нүүрсний нөөц бүхий газар олсон бөгөөд энэ бүхэн Хятадын төмөр замыг нааш татаж байна. Биднийг Хятадын эдийн засагтай холбохоор яг одоо хоёрын хоёр Хятад төмөр зам тавигдаж байгаа.
Энэ ногоон зураас нь Нарийн сухайтын нүүрсний уурхай, манайх хоёрын зааг юм. Тэд энэ шугамыг “санамсаргүйгээр” даваад манайхаас 5 сая тонн нүүрс хулгайлчихсан. Нэг тонн нүүрс 50-100 доллар гэж бодоход Монгол найзууд маань манайхаас 250-500 сая долларын нүүрс авчихсан байна гэсэн үг. Гэхдээ бид хилийн шугамандаа дахин үзлэг хийсэн бөгөөд тэд бидэнд өөрсдийн талын нүүрснээсээ өгөхөөр болсон. 16 метр нүүрсний үе олох нь маш ховор, үнэндээ гайхамшигтай зүйл. 16 метр буюу 30 давхар байшингын зузаантай, үнсгүй, сульфургүй, асар асар чанарлаг нүүрс олно оо гэдэг. Энэ бүхэн Хятадын хилээс 24 милийн! Зайнд шүү дээ. Энэ нүүрсний тонн бүрийг нэг доллараар олборлох боломжтой. Хэрэв үүнийгээ 100 долараар зарах юм бол 000 000 000 000 000 000 000 000 000 000 гэсэн үг. 50 доллараар худалдахад л хангалттай шүү дээ, үүнийг чинь тээрэмдэх хэрэггүй, угаах хэрэггүй, боловсруулах хэрэггүй! Зүгээр л нүүрсээ ачааны машинд ачаад л Хятад руу явуулчихад л хангалттай. Тэгээд л мөнгө. Уул уурхай ийм л байх ёстой байхгүй юу. Энэ нүүрсний систем 120 км урттай … бид бүр гайхшраад байгаа гээд боддоо.
Итали юмуу Калифорнийн хэмжээтэй газарт яаж бодит үнэлгээ өгөх юм бэ? Хаашаа ч харсан бид нүүрс олж байна, зэс олж байна, алт олж байна. Ядаж байхад бид яг Хятадын зах зээлийн хажууд …
Шөнө нойр хүрэхээ байгаад байна шүү дээ. Монгол улс бол нүүрсний хувьд Саудын Араб л гэсэн үг. Хамгийн чухал нь бид энд усны нөөц тогтоож чадсан. Бид Оюу толгойн хажууханд нэлээд хэдэн асар том газар доорхи усны цоонгогууд олсон бөгөөд тэнд ундны усаар бялхаж байна. Өрөмдөж байтал цэвэр ус шууд л ундраад гараад ирсэн л дээ. Энэ их усаа ХАА-д ямар байдлаар ашиглах талаар бид бас бодож байна. Бид бараг л Говийг тэр чигт нь ногооруулчих хэмжээний их устай болсон гэж хэлж болно.Үнэндээ энэ ус маань нүүрснээс ч илүү чухал зүйл байж мэднэ. Оюу толгойг санхүүжүүлэх хүсэлтэй Ази хөрөнгөтнүүд олон байна. Монголын улс төрийн лидэрүүд бидэнд их тусалж байгаа л даа. Мөн бид Монгол улсын Засгийн газартай байгуулах удаан хугацааны хамтын ажиллагааны гэрээний сүүлийн шатанд явж байна. Энэхүү гэрээ нь манай хувьцаа эзэмшигчдийн бүхий л эрх ашгийг хамгаалах болно. Канадын Онторио мужид inco 53 хувийн татвар төлдөг, мөн Индонезид Freefort 52 орчим хувь төлдөг байна. Манай татвар 5,6 хувь байлаа гэхэд бид Grasberg-аас 2 дахин муу ажилласан ч тэднээс ялгаагүй мөнгө хийх болно. Хятадыг хэрэгцээтэй түүхий эдээр хангах явдал маш чухал юм.
Бид Хятадад хайртай, хятадын хүмүүст хайртай, засгийн газартай дотно холбоотой ажиллаж байна. Говьд хайгуул хийх амар л даа. Замд тээглээд байх төмөр зам, хүн амьтан, байшин сав байхгүй … хайгуулийн ажил маш үр дүнтэй явж байгаа.
Би та бүхэнд “Хүрэл үнэг” хэмээх орд газрыг товч танилцуулъя. Хэрвээ бид өөрсдийн ажлаа дөнгөж эхэлж байхад бидэнд хүрэл үнэг, Оюу толгой хоёр хоёулаа байсан бол бид Оюу толгойтой зууралдах ч үгүй байсан биз ээ. Хүрэл үнэг орд газраас урьдчилсан зураглалаар тодорч байгаа алт, зэсийн нөөц бидний нойрыг хүргэхээ байлаа. Бид 4 сараас тэнд өрөмдөж эхлэх болно, мөн дахиад л гайхамшигтай нээлт хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бол Азийн хөгжлийн хурдыг яруу тодоор илтгэх газар. Сониноос манай үнэт цаас улирлын шинж чанартай арилжаалагддаг юм. Монголд дулаархаар хүмүүс газар дээр нь очиж үзээд бидэнд итгэдэг юм. Тэгээд тэд 4, 5, 6, 7, 8, 9-р саруудад манай хувьцааг авч гарна шүү дээ. Иймд манай жуулчны улирал эхэлж байгаа тул та бүхнийг Монголд урих байна.
Энэхүү мэдээллийг хийсэн цаг хугацааны хувьд улиран одсон мэт боловч ач холбогдолын хувьд үнэ цэнээ алдаагүй бөгөөд илүү их эргэж хармаар, илүү их мөн чанарыг нь ухаж ойлгомоор мэдээлэл юм.
Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганд болохоор ингэж ярьдаг
30
БНХАУ дахь Монгол Оюутны Холбоо 2009 оны бүрэлдэхүүн
0 Comments | Posted by chinzorig in Бидний блог
Холбоо 2009 CREW

Холбоо 2009 Crew

Монголчууд нууц үг сонголтон дээр их муу гэдгийг “Монголчууд ямар нууц үг ашигладаг вэ?” гэсэн нийтлэлээс уншина уу.
Мэйл хаягийн нууц үг бусад сайтны хэрэглэгчийн нууц үгтэй ижил байж болохгүй. Тэр дундаа Монгол сайтуудад бүртгэлтэй бол. Ямар нэгэн сайтанд бүртгүүлэхдээ аль болох мэйл хаягныхаа нууц үгнээс өөр нууц үг сонгох хэрэгтэй. Хэн нэгэн таны бүртгүүлсэн сайтанд халдан таны нууц үгийг ашиглан мэйл рүү чинь хандах боломжтой.
Нууц үгээ алдах шалтгаан:
1. Secret Question амархан: Ямар ч мэйл хаяг нээхэд Secret Question гэсэн хэсэг байдаг бөгөөд энэхүү асуулт нь таныг нууц үгээ мартсан тохиолдолд хэрэглэгддэг асуулт юм. Энэхүү асуултаа хариулахад хэтэрхий амархан сонгосноос болж нууц үгээ алдах тохиолдол их гардаг.

“Web log” буюу “Blog” гэдэг нь: “Хувь хүн өөрийн өдрийн тэмдэглэлийг олон нийтэд нээлттэйгээр нийтэлдэг нэгэн төрлийн веб сайт юм.” Англи хэлний тайлбар толиос орчуулвал иймэрхүү утга илэрхийлдэг. Гэвч блог гэх зүйлийг ганцхан энэ тайлбараар дүгнэж болохгүй юм, хувь хүн болгон тус тусдаа өөр өөрийнхөөрөө блогийг тайлбарладаг.
Шүлэг гэдэг үгний Монгол тайлбар нь “Үгийг айзамд тохируулж, бадаглан бичсэн уран зохнолын нэг хэлбэр.” гэж байх юм. Гэвч бидний хэдэн хувь нь энэ тайлбарыг яг тас цээжээр хэлж чадах вэ? Шүлэгний тайлбар хэрэггүйгээр бид шүлэг гэж юу болохыг мэднэ. Үүнтэй л нэгэн адилаар блог гэж үгийн тайлбарыг мэдэхгүйгээр блог гэж юу болохыг мэдэж болно. Миний хувьд блогийг шүлэгтэй зүйрлэдэг юм.

Удахгүй шинэ жил болох гээд найз нөхөддөө ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байна уу ?
Бэлэг сонголт гэдэг тийм ч амар зүйл биш байдаг. Тухайн хүнийгээ юунд дуртайг мэдэх, бэлэглэх гэж буй зүйл маань тэр хүнд байгаа эсэх гээд л … олон зүйлийг эргэцүүлэх хэрэгтэй болдог.
Тэгвэл бэлэгний талаарх асуудлын тал хувийг нь хөнгөвчилж чадах нэг бэлэг бол НОМ. Ямар ч хүнд ном бэлэглэсэн сайхан бэлэг болж чаддаг. Бэлэгнийхээ эзэнг ямар төрлийн ном уншдаг болохыг мэдэхэд л асуудлын нилээд хэсэг шийдэгдэнэ. Соёлтой бөгөөд хэрэгцээтэй бэлэг. Номноос маш олон зүйлийг сурч болох учир.
Өөрийн улсад зарим ядуу хүмүүсийн амьдрал ямар хэцүү байдгийг хүүдээ үзүүлэхийг хүссэн аав нь нэгэн өдөр түүнтэй цуг хөдөө фирм рүү явч гэнэ. Тэр хоёр нэг өдөр нэг шөнийг фермийн нэгэн ядуухан айлынд өнгөрүүлжээ. Тийнхүү тэд аяллаас буцах явах замдаа аав нь хүүгээсээ “Бидний аялал чамд ямар санагдав даа?” гэж асуужээ.
Бяцхан хүү хариуд нь: “Үнэхээр сайхан ааваа”
Аав нь хүүдээ хандан “Хүмүүс ямар ядуу байж болохыг чи харсан биз дээ” хэмээн хэлэхэд. “Тийм ээ” гэж хүү хэлэн “Бид нэг л нохойтой, харин тэд дөрвөн нохойтой юм байна лээ. Бид гэрийн цэцэрлэгийн дунд хүрсэн усан сантай бол тэд ямар ч төгсгөлгүй урсах горхитой юм байна лээ. Бид цэцэрлэг дотроо гэрэл асаадаг бол, тэдэнд тэнгэрийн бүх од гэрэл болдог юм байна лээ. Манай гадна талбай дөнгөж л урд яард хүртэл байхад, тэднийх тэр аяараа юм билээ. ” хэмээн хүү нэмэн хэлжээ.
БНХАУ дахь Монгол Оюутны Холбооны Блог дээр анх нийтлэлийг оруулж байгаадаа баяртай байна.
Холбооны гишүүд энд өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлнэ гэдэгт итгэж байна.



